Vediin zurhai
Friday, December 28, 2012
АРХИНААС ГАРГАХ ВЕДИЙН ЗУРХАЙ БА УЛАМЖЛАЛТ ЭМЧИЛГЭЭ ХОСОЛСОН ЗАСАЛ
1. Архинаас гаргах ведийн зурхайн заслын арга
Архи ба мансууруулах зүйлст татагдах байдал одон зурхайн сөрөг нөлөөт гаригс болох Раху ба Кету, Ангараг, Санчир хэмээх гаригсын сөрөг нөлөөнөөс ихэвчлэн үүсэлтэй байдаг. Эдгээр гариг нь тухайн хүний төөргийн 2 дахь гэр буюу хоол ундны гэрийг хариуцан удирдах эсвэл тэр гэрт оршин байх, 2 дахь гэрт ямар нэг байдлаар сөргөөр нөлөөлсөн байх аваас хүн архи, тамхи, мансууруулах төрлийн зүйлст дурлан татагдах хандлагатай болно. Түүнчлэн хоол ундын гэрийг удирдах гаригийн хүч сул, эсвэл ямар нэг байдлаар сөрөг гаригуудын нөлөөнд орж хүч, энерги нь алдагдсан байх нь буруу зуршлын нэг шалтгаан болно. Ийнхүү тухайн хүн архи спиртийн хэрэглээгээ хянах өөрийн чадвар нь гариг эрхсийн нөлөөллийн улмаас хязгаарлагдмал болж, хүн хэдий өөрөө хүссэн ч архи спиртийн хэрэглээгээ хорьж зогсоож чаддаггүй байна. Ингэж удаан хугацаагаар архи спирт хэрэглэх нь тухайн хүний биеийн өөрийгөө хамгаалах дархлааг бууруулах ба мөн гэрлэн бие буюу аура хэмээх хүний биеийг хамгаалах нарийн бүтэцтэй хамгаалах орон зайг гэмтээдэг. Ингэснээр хүний бие гадна ба дотор талаасаа хамгаалалтгүй болж, энэ нь орчлон ертөнцөөр тэнэх ад, дон буюу хий сүг, бие олоогүй сүнсний орогнох орон зай болох ба тэд тухайн хүнд нөлөөлж, энэ ертөнцөд амьдран байхдаа хэрэглэдэг байсан буруу зуршлын үйлдлээ түүний биеэр дамжуулан хэрэглэх оролдлого хийж түүнийг өдөөн хатгах нөлөө үзүүлнэ. Ийм хүнийг монголчууд дон шүглэсэн гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл тухайн хүний биед ад, дон нэвтрэн орсон гэсэн үг юм. Иймд тухайн хүнийг архи, дарсны буруу хэрэглээнээс гаргахын тулд дан ганц эмийн эмчилгээг хэрэглээд зогсохгүйн зэрэгцээ түүнээс энэхүү ад, донгийн дагал нэхлийг хөөн зайлуулахад нь туслах хэрэгтэй. Үүний тулд тухайн хүн ад, тотгор хөөн зайлуулах янтра буюу сахиусыг биедээ зүүх эсвэл ийм янтра буюу сахиусыг гэртээ эсвэл ажлын өрөөндөө байрлуулах хэрэгтэй.
Их архагшсан, ад донгийн хорлол нөлөөлөл хүчтэй бол тухайн хүнд ад, тотгор хөөж зайлуулах тусгай галан тахилга, зан үйлийг хийлгэх хэрэгтэй.
Мөн биеийг аль болох цэвэр байлгах ёстой ба усанд орох, угаал үйлдэх, гэр орон, ажлын өрөө тасалгаандаа ариун үнэртэн, арц хүжийг унгатгаж байх ёстой.
Ад дон хөөх ведийн зурхайн сахиус буюу янтра нь хэмжээний 6*6 харьцаатай жаазалсан хүрээтэй, 24 каратын алтаар бүрсэн.
Үнэ: 55USD буюу 77 000 төгрөг
2. Архи, дарснаас баттай гаргах уламжлалт эмчилгээ
Энэ бүтээгдэхүүн нь хүнийг 100 хувь архинаас гаргах уламжлалт анагаах ухааны бүтээгдэхүүн бөгөөд тухайн хүнийг архинаас бүрмөсөн гаргах ач тустай. Энэ эмчилгээ нь ямар нэгэн дагалдах сөрөг үр дагаваргүй ба хоолны дэглэм барих шаардлагагүйгээрээ онцлог.
Энэ бүтээгдэхүүн нь диабет буюу чихрийн шижин өвчтэй, цусны даралт өндөртэй, тэр ч байтугай зүрх, судасны өвчин эмгэгтэй хүмүүс хэрэглэсэн ч аюулгүй.
Үүнийг бүх төрлийн хоол хүнсэнд хэрэглэж болох ба ийм эмчилгээний бүтээгдэхүүн хэрэглэж байгаагаа архинд донтогч мэдэхгүй байж болно. Энэ эмчилгээний нунтгийг тухайн донтсон хүнд зориулан хоол, хүнс, амттан, жимсний шүүс, цай, кофе гэх мэтийн дээрээс цацах байдлаар хэрэглэнэ. Үр дүн нь тухайн биеийн хүний архи, дарснаас хамаарах байдал хир зэрэг их вэ гэдгээс шалтгаална. Өөрөөр хэлбэл архаг, удаан хугацаагаар уусан, дунд, зэрэг, эхэн шатны гэх мэт.
Энэхүү архины эсрэг ургамлын бүтээгдэхүүний найрлаганд агуулагдах агууламжууд нь архины хэрэглээг тэвчих тэвчлийг өгөхийн зэрэгцээ түүнийг жигшин дургүйцэх мэдрэмжийг мэдрүүлдэг, ингэснээрээ өвчтөний архи спиртийн хэрэглээг багасгана. Түүнчлэн энэ бүтээгдэхүүн уух хүслийг бууруулахын зэрэгцээ элэгний эм байдлаар үйлчлэл нөлөө үзүүлж, элэгнээс хорт бодисуудыг гадагшлуулах, элгэнд орж ирэх токсин буюу хорт бодисуудын эсрэг тэмцэх элэгний чадварыг сайжруулдаг. Түүнд агуулагдах нэг төрлийн ургамлын агууламж нь өөр бусад зарим ургамлын агууламжтайгаа нийлэн архи, спирт хэрэглэсэнтэй холбогдон ирэх цэнгэл таашаалын мэдрэмжийг арилгаж, ялангуяа архины эсрэг онцгой нөлөө үзүүлнэ. Тохирох курс эмчилгээний дараагаар архинд дурлан татагдагчийн бие архи, спиртийг хүлээн авахаа больж, энэ цаг хугацаанаас хойш нэг дусал ч архийг хүлээн авахыг зөвшөөрөхөө болих үйлчлэлтэй. Түүнчлэн энэ бүтээгдэхүүн элэгний үйл ажиллагааны функцийг сайжруулахын зэрэгцээ тэдгээрийн бодисын солилцоог сайжруулахад онцгой тустай.
Ведийн зурхайн үйлчилгээ
Хүний амьдралын зорилгууд
Ведийн зурхайн үндсэн гурван салбар
Subscribe to:
Posts (Atom)